434 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Төлөөлөгчдийн Хурал болон ард олноос ямар ч санал аваагүй ганц тал болох Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр Засгийн газар Улсын Их Хуралд оруулж, туйлшруулан шийдсэн буруу тогтоол болсон; 4. Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол нь газар зохион байгуулалтын журам зөрчиж хилийн цэс тогтоох комисс Засгийн газраас томилж ажиллуулаагүй, газар зохион байгуулалтын асуудлыг Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагаас эрх олгосон байгууллагаар дамжуулан хэрэгжүүлээгүй зэргээр Монгол Улсын Газрын тухай хууль, Засгийн газраас баталсан газар, зохион байгуулалтын журмыг зөрчсөн. Иймд Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө гэдэгт гүнээ итгэж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байгааг анхааралдаа авах болов уу!” гэжээ. Тав.Гомдол гаргагч иргэн Д.Шарав, Г.Шагшаа нараас 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр ирүүлсэн тодорхойлолтондоо: “Сумынхаа нутаг дэвсгэрийн тухай танайд хандаж гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг Улсын Их Хурлын энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их хурлын 24 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг өөрчлөн найруулж, манай сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өмнө байсан хэвээр нь байлгахаар /Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн холбогдох заалтыг сэргээн/ тогтоол гаргаж байгаа учир бид гаргасан өргөдлөө шийдвэрлэгдлээ гэж үзэж байна” гэжээ. Зургаа.Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолд “Нийслэлийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “131 дүгээр зарлигийг” гэснийг “131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтыг” гэж өөрчилсүгэй” гэжээ. Долоо.Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож иргэн Л.Ганбат тайлбарлахдаа: “1.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцангийн бичгээр гаргасан тайлбарт тоо баримтыг буруу дурдсаныг Үндсэн хуулийн цэц анхаарах байхаа гэдэгт итгэнэ. 2. Нийслэлд манай сумын орлогын эх үүсвэр болох газар нутгийг шилжүүлснээс тус сумын төсвийн орлогын 70 хувиа алдаж, оршин тогтнох нөхцөлөө алдаад байна. Ингэснээр хууль зөрчигдөхөд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5