433 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2/ Улсын Их Хурлын энэ тогтоол нь Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дүгээр заалтанд буй “Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэсэн хэм хэмжээг зөрчөөгүй. Эрдэнэ сум нь 1996 онд энэ тогтоол гарсны дараа 3.5 мянган хүн амтай 57.0 мянган толгой малтай, 865.0 мянган га газар нутагтай, үүнээс 433.0 мянган га нь ХАА-н зориулалтын газартай байв. Эрдэнэ сумаас нийслэлд 48.9 мянган га газар шилжүүлсэний 30.8 мянган га нь бэлчээрийн эдэлбэр, 12.0 мянган га нь тариалангийн эдэлбэр газар бөгөөд Улсын Их Хурлын баталсан дээрх нутагт одоо Налайх дүүргийн 22.0 мянган хүн, 54.0 мянган мал, нийслэлийн 49 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 20.0 мянга гаруй толгой мал, Тэрэлж амралт, Жуулчдыг үйлчлэх газар, Болор зуслан, Чингисийн өртөө, Нарлаг, Жавхлант зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд байдаг юм. Энэ нутагт 1996 оны байдлаар 300 гаруй өрх хаваржиж байсан бөгөөд үүнээс 270 гаруй нь Налайх дүүргийн, 30 гаруй нь Эрдэнэ сумын харъяат айл байна. Мөн энэ нутаг дэвсгэрт 106 өвөлжөө, хаваржаа байгаагаас 20 гаруй нь Эрдэнэ сумынх, бусад нь Налайх дүүрэг, Улаанбаатар хотын иргэдийнх юм. Шилжүүлэхээр шийдвэрлэсэн нутгийн хилийн цэсийн гадна талд Эрдэнэ сумын нутагт Налайх дүүргийн Шохойн хоёр уурхай, Ар Жанчивлан болон тэр орчмын 226 өрхийн 724 хүн, 59 өвөлжөө, хаваржаа, 11.2 мянган толгой мал үлджээ” гэжээ. Дөрөв.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зэнээгээс бичгээр ирүүлсэн тайлбартаа: “1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн; 2. Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолын 3 дугаар заалтад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 6 дугаар сарын 1-ний 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь нэгд “зарлигийг” гэснийг тогтоол гэж алдсан; хоёрт бүхэл бүтэн Архуст сумыг хууль бусаар татан буулгасан буруу шийдвэр болсон 3. Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь заалт болох сумын Иргэдийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5