Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

432 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нутаг дэвсгэрийн хүрэлцээ муудсанаас хотод оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажил улам бэрхшээлтэй болсон, Төв аймгийн нутагт нийслэлийн харъяалалд багтах захиргааны нэгжүүд бий болж, Үндсэн хууль зөрчигдөж байсан болон бусад шаардлагын дагуу дээрх тогтоолын төсөл боловсрогдсон ба Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны хуралдаанаар хэлэлцэгдэж, 79.6 хувийн саналаар батлагдсан. Уг тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ тогтоолоор газар нутгийн хилийн цэсийг тогтоосон болохоос биш нэгэнт тогтсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй байна. Улсын Их Хурал нь нийслэл, түүний дүүргүүдийн хилийн цэсийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэсэн гэж үзэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Харин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг хүчингүй болгосон нь нийслэлийн хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотой. Архуст, Баянжаргалангийн хилийн цэст өөрчлөлт ороогүй. Үүнийг Засгийн газраас дээрхи сумдын хилийн цэсийг оруулж ирэхдээ хамтад нь оруулж ирэх боломжтой байна” гэжээ. 2. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Р.Бадамдиндин нараас Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Б.Дондогмаа, Л.Ганбат нарын гомдолтой холбогдуулж бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэн дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1/ Улсын Их Хурлын энэхүү тогтоол нь газар нутгийн хилийн цэсийг тогтоосон болохоос биш нэгэнт тогтсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сум, нийслэлийн Налайх дүүрэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд өөрчлөлт ороогүй. Улсын Их Хурал нийслэл түүний дүүргүүдийн хилийн цэсийн төслийг батлахдаа Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг үндэслэсэн гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5