431 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалтын журмын 9, 20, 21 дүгээр зүйлүүдийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Засгийн газар дээрх шийдвэрийг гаргуулахдаа зохих мэргэжлийн байгууллагын санал болон тогтоолынхоо дагуу ажлын хэсэг гарган зохих материал бүрдүүлэхгүйгээр дангаараа санал боловсруулан асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэхүү шийдвэр нь: 1. Тус сумын 2 багийн 74 өрхийн 225 иргэн, 85 өвөлжөө, хаваржаа болон суурин хашаа, байшин 6000 гаруй мал хамрагдаж буй газрыг нийслэлд шилжүүлснээрээ нутгийн иргэдийг олон зуун жилийн туршид амьдарч ирсэн нутгаас нь салгаж, ахуй амьдралд нь муугаар нөлөөлж байна. 2. Сумын төсвийн орлогын 70 хувийг оруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, амралт, аялал жуулчлалын 10 гаруй аж ахуйн нэгж цаашид бие дааж ажиллах боломжгүй болох ба ингэснээр тус сум эдийн засгийн хувьд бие даан оршин тогтнох боломжоо алдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дүгээрт заасан “Сум… бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэсэн заалт зөрчигдөж байна. 3. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд буй “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухай нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн иргэдийн саналыг авахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолыг 1 дэх заалт нь тус сумын хоёр багийн иргэдийг нутаггүй болгож, Улаанбаатар хотын иргэд, нутгийн уугуул иргэдийн хооронд нутгийн маргаан үүсгэж, уугуул иргэдийн санаа сэтгэгдлийг алдагдуулж байгааг харгалзаж үзэж, Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Гурав.1.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Р.Бадамдамдин нараас иргэн Д.Шарав, Г.Шагшаа нарын өргөдөлтэй холбогдуулан бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар санаачлан Улсын Их Хуралд оруулсан. …Нийслэлд хэт төвлөрөл бий болж,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5