Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

430 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл замын сүлжээтэй, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сум болно. Гэтэл Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоохдоо тус сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоосон Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг хүчингүй болгожээ. Ингэснээр Архуст сум нутаг дэвсгэргүй болж, манай зэргэлдээх Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан сум урьд өмнө нь манай суманд шилжүүлсэн нутгаа буцааж авна гэсэн хандлага үүсгэж, малчид, иргэд хооронд хэрүүл маргаан үүсч ноцтой байдал бий болоод байна. Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолын 3 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3-т заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтыг; мөн хуулийн 58 дугаар зүйлийн 1, 2-т заасан “Аймаг, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засгийн цогцолбор мөн”, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална” гэсэн заалтуудыг; мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, тус сумыг үндсэнд нь нутаг дэвсгэргүй болгосон буруу шийдвэр гэж үзэж байна. Иймд Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолыг хянан үзэж, уг тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, манай сумын нутаг дэвсгэрийг 1982 онд тогтоосон хуучин байдлаар нь үлдээж өгөхийг хүсье” гэжээ. Хоёр.Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга ажилтай, иргэн Л.Ганбат, мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга ажилтай, иргэн Б.Дондогмаа нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлдөө: “Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоохдоо Эрдэнэ сумын 1, 2 дугаар багийн нутаг Туул, Тэрэлжийн гол, Элстэй, Горхины амны сав газрын 49.5 мянган га газрыг шилжүүлж, уг шийдвэрийг хэрэгжүүлж байгаа юм. Улсын Их Хурлын дээрх шийдвэр нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулахтай холбогдсон Монгол Улсын Газрын тухай хуулийн 21, 25 дугаар зүйл,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5