Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

429 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.05.06 № 05 Улаанбаатар хот Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордны 480 дугаар өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбажав даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ж.Бямбаа, С.Жанцан, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Л.Ганбат, Б.Дондогмаа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Р.Бадамдамдин, М.Зэнээ нар оролцов Нэг.Төв аймгийн Архуст сумын Засаг дарга, мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай Гунгаадашийн Шагшаа, Дугарсүрэнгийн Шарав нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Манай сум 1955 онд Архустайн сангийн аж ахуй нэрээр анх байгуулагдаж, 1969 онд Архустайн тэжээлийн аж ахуй, 1976 онд хороо, 1981 оноос Төв аймгийн Архуст сум гэх мэтээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон үүсч хөгжиж ирсэн бөгөөд сум нутаг дэвсгэрийн хилийн цэсийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн /тэр үеийн нэрээр/ 1982 оны 131 дүгээр зарлигаар тогтоосон юм. Тус сум 547 өрх, 2047 хүн, 49080 толгой малтай, газар тариалан эрхлэх 2 компанитай, өндөр хүчдэлд холбогдсон төмөр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5