Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

423 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм” гэжээ. Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд П.Цагаан: “Эрчим хүчний хуульд ч, Ашигт малтмалын тухай хуульд ч ийм заалт байхгүй шүү дээ? Тэгвэл хуулиа өөрчилбөл яасан юм бэ? Хуулиас дээгүүр тогтоол гаргадаг хуучин арга руугаа эргэн орж байна… Хууль биелүүлээгүйн төлөө Засгийн газар хуультай зөрчилдсөн тогтоол гаргахад хүрч байна шүү дээ!…” гэжээ. Мөн энэ хурал дээр Хууль зүйн сайд Ж.Амарсанаа: “Лицензийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол лиценз нь хүчингүй болж байгаа юм. Лицензээ шинэчлээгүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол лиценз нь өөрөө автоматаар хүчингүй болчихоод байхад зориуд байлгаад юмыг нь найруулаад, юмаа хураагаад цаашаа эвхээд, хашаан дотроо зөөгөөд байж болохгүй. Их Хурлаас Засгийн газрыг хууль зөрчсөнийг хараад хэд хоногийн дараа энэ тогтоолыг хүчингүй болгоно шүү дээ” гэжээ. Ерөнхий сайд М.Энхсайхан: “…Хууль зөрчилдөхгүй, процедурын хувьд ингэх ёстой юм. Тэд мөнгөө төлж чадахгүй байна гээд уул нь та нар Засгийн газар дээр тэр мөнгийг нь төлүүлэх гээд орж ирэх ёстой байсан юм. Би бол зөрчсөн юм олж харахгүй байгаа юм. Хуулийг нь би өөрөө зөрчих вий гэж мөргүүлж харсан юм. Ганцхан болно гэсэн өгүүлбэр байгаа. Нүүрсний ордыг Засгийн газар захиран зарцуулах бүрэн эрх эдлэх эрхтэй гэж Эрчим хүчний хуулиар тайлбарлаж болох юм байна. Захиран зарцуулах эрхээрээ Ашигт малтмалын хуулийн үйлчлэлд хөндлөнгөөс оролцож болно. Болж л байна. Тийм учраас би энэ тогтоолыг гаргахад болно гэж ойлгоод байна” гэжээ. Засгийн газрын 235 дугаар тогтоолыг үндэслэн Могойн голын нүүрсний ордын лицензийг олгохоос татгалзсан Геологи уул уурхайн кадастрын албаны шийдвэрийг эсэргүүцэн иргэн Ц.Мөнххуяг нийслэлийн шүүхэд хандсан байна. Нийслэлийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 105 тоот шийдвэрээр иргэн Ц.Мөнххуягийн нэхэмжлэлийг хангасан байна. Иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Засгийн газар хууль тогтоодог газар биш. УИХ хууль тогтоодог. Засгийн газар нь хуулиа дээдлэн хэрэгжүүлэхгүй бол хууль ёсыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5