Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

422 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1997 оны 10 дугаар сарын 01-ний дотор лицензийн шинэчилсэн бүртгэл хийлгэх ёстой юм. Засгийн газар “Нүүрсний уурхайнуудын лицензийг шинэчлэн олгох” тухай 235 дугаар тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудыг үндэслэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна. Ингэснээрээ Засгийн газрын 235 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 45 дугаар зүйлийн заалтуудыг зөрчжээ” гэжээ. Мөн иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбар өргөдөлдөө: “Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлохдоо эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг тодорхойлж өгсөн байдаг. Эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцөд үйлдвэрлэгч, хангагчид нийтлэг хэрэглэдэг тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл, нүүрс, шингэн түлш зэрэг нөөц хадгалагдана гэж заажээ. Энэхүү хуулийн заалтаар бол зөвхөн олборлосон нүүрс болон боловсруулсан шингэн түлш нь эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцөд орох болон хадгалагдах тул нүүрсний орд газрыг нөөцөд авах үндэслэлгүй юм. Иймд Засгийн газрын 1997 оны 235 дугаар тогтоол нь хуулийн үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтойгоор зөрчсөн байгаа тул хүчингүй болгоно гэдэгт найдаж байна” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн гарсан. Эрчим хүчний нөөцөд олборлосон нөөц төдийгүй олборлоход бэлэн буй нүүрс орно гэдэг нь тодорхой байна. Нүүрс нь удаан хугацаагаар хадгалах боломжгүй түргэн хугацаанд илчлэг чанараа алддаг тул удаан хугацаагаар нөөцлөн хадгалж болдоггүй. Өвлийн ачаалалтай улиралд эрчим хүчний нөөцгүй болох нь улс орны эдийн засаг, хүн амын амьдрах нөхцөлд ноцтой байдал үүсгэж болзошгүй байдлыг харгалзан Засгийн газар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5