Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

424 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сахиулах биелүүлэх явцад муугаар нөлөөлөх болно” гэв. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Засгийн газрын 235 дугаар тогтоол Ашигт малтмалын хуультай зөрчилдөөгүй. Хуулийн хугацааг Засгийн газар өөрчилсөн гэж үзэхгүй байгаа юм. Засгийн газрын тогтоолоор Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн хугацааг сунгах үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтууд юм” гэжээ. ХЯНАВАЛ: Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нүүрсний уурхайнуудын лицензийг шинэчлэн олгох тухай” 235 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийн ашигт малтмал ашиглах лицензийг гагцхүү Кадастрын албаны шийдвэрээр олгож байх тухай заалтууд, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 6 дугаар зүйлийн уг хуульд заасан хугацаанд лицензээ шинэчлэн бүртгүүлэх, лицензийн төлбөрөө төлөх, хэрвээ энэ хугацаанд шинэчлэн бүртгүүлэх өргөдлөө гаргаагүй, төлбөрөө төлөөгүй бол лиценз хүчингүй болох тухай заалтуудыг тус тус зөрчиж байгаа нь тогтоогдов. Иймд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн заалтуудыг тус тус зөрчиж байх тул энэ талаар гаргасан иргэн Ц.Мөнххуягийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1-д буй “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэсэн заалтыг зөрчсөн. 2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан хэлэлцэж, хариу мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5