Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

421 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.04.27 № 04 Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1998 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны 406 дугаар өрөөнд үйлдэв. Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд С.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/, Ж.Бямбажав, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ц.Мөнххуяг, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцов. Иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд хэрэгжих явцад Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны 235 тоот тогтоол гарсан нь дээр дурдсан хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “1997 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө олгогдсон хайгуулын буюу ашигт малтмал ашиглах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор энэ хуульд заасны дагуу шинэчлэн бүртгэнэ” гэсэн заалтын дагуу аж ахуйн нэгжүүд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5