418 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31, 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн “Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолд; Улсын дээд шүүхийн шүүгч, сум буюу сум дундын, дүүргийн, аймаг, нийслэлийн шүүхийн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд хэргийн оролцогчийн гомдлоор буюу өөрийн санаачилгаар эсэргүүцэл бичих эрхтэй. Улсын Ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Ерөнхий прокурор давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоолд доод шатны прокурорын саналыг үндэслэн хяналтын эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын 1998 оны хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАА ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Ж.БЯМБАЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5