Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

419 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1998 оны 8 дүгээр № 93 Улаанбаатар хот сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 03 тоот дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн: “Улсын Ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Ерөнхий прокурор давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоолд доод шатны прокурорын саналыг үндэслэн хяналтын эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5