Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

417 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуралдаанд оролцсон прокурор давж заалдах журмаар эсэргүүцэл бичих эрхийг эдлэхээр ЭБШ хуульд заасан явдал Үндсэн хуулийн заалтад харшлахгүй байгаа болно. Прокурор нэгэнт төрийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байгаа тохиолдолд бодит байдал болон хуульд нийцээгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр тогтоолын талаар дуугүй суух эрхгүй гэдгийг хуульчилж өгсөн нь туйлын зөв. Прокурорын эсэргүүцэл гэдэг нь шүүхийн үнэн чанартаа оролцогч нэг талын санал хүсэлт юм” гэжээ. Нэхэмжлэгч иргэн Г.Ганзориг Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: “Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар Ерөнхий прокурор өөрийн санаачилгаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон ТШТ, шийдвэрт эсэргүүцэл бичихийг хуульчилсан нь, дараа нь энэ заалт ЭБШ хуульд баталгаажих үндэслэл болсноороо Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Төр, иргэн хоёр эрхийн хувьд тэгш бус байгааг арилгаж, Прокурорын эсэргүүцэл бичих давуу эрхийг хүчингүй болгох шаардлагатай” гэжээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун: “Шүүхээс гаргаж байгаа шийдвэрт эсэргүүцэл бичихгүй бол утгагүй зүйл юм. Прокурорын эсэргүүцэл нь шүүхийн ажилд гарч болох алдааг засахад онцгой ач холбогдолтой учир ЭБШ хуулийн 362, Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4, ИХШХШ тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. ХЯНАВАЛ: Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад иргэн Г.Ганзориг, Цэцэд хандсан гомдлын дотроос “Прокурорын давж заалдах эсэргүүцэл бичихтэй холбоотой” хэсгийг өөрөө татаж авсан бөгөөд түүний гомдлын шаардлагын бусад хэсгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын талаар иргэн Ганзориг Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад хүсэлт гаргасан боловч уг асуудлыг анхлан тавиагүйгээс маргаан хянан шалгах ажиллагаа үүсээгүй, энэ талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар нэгэн тайлбар ирүүлээгүй тул уг асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах боломжгүй гэж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5