416 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрдүүлэх …үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ”, 56 дугаар зүйлийн “Прокурор …шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн заалтуудтай дараахь үндэслэлээр зөрчилдсөн гэж үзэж байна. Үүнд: Прокурор шүүхтэй харьцах ганцхан нөхцөл нь Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар прокурор, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох явдал юм. Энэ нь Прокурор зөвхөн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй гэж ойлгогдож байгаа бөгөөд хууль тогтоогч энд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэрт эсэргүүцэл бичих тухай ойлголт оруулаагүй байна. Прокурорт эсэргүүцэл бичих эрх хэмжээ олгохоор хуульчилсан нь Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнээс хальсан, түүний шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгт хамаарахгүй асуудал болжээ. Ийнхүү шүүхийг прокурорын байгууллага хянадаг байсан социализмын үеийн хуучин тогтолцоог уламжлал болгон батламжилснаар шүүх прокуророос хараат байдалтай хэвээр үлдлээ. Шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэрт эсэргүүцэл бичих эрхийг зөвхөн прокурорт олгосноор төрийн шүүхийн үйл ажиллагааны тэгш байдлыг хангах зарчим алдагдаж, төрийг төлөөлж байгаа прокурор нь иргэн хүнээс давуу эрх эдэлж, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлүүлэхээр санал тавих боломжтой болж байгаа бөгөөд энэ нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөд хүргэж байна. Эрүү, иргэний хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг заавал шүүх хурлаар хянан хэлэлцэхээр, бусад оролцогчдын өргөдлийг шүүх зөвхөн хянан үзэж, үзэмжээрээ шийвэрлэхээр хуульчилсан нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулж байна. Шүүх эрх мэдэл гэдэг ойлголтод шүүхийн ТШТ, шийдвэрт эсэргүүцэл бичих ажиллагаа хамаарахгүй гэж үзэж байна. Иймд хуулийн эдгээр заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өргөдөл гаргав” гэжээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өгсөн тайлбартаа: “Иргэн Г.Ганзоригийн өргөдөлд дурдсан хуулиудын заалт Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж дараахь тайлбар гаргаж байна. Учир нь: шүүх хуралдаанд оролцсон прокурор ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг ЭБШ хууль, ИХШХШ тухай хуульд тодорхой заасан бөгөөд прокурор шүүх хуралдааны бусад оролцогчдын нэгэн адил эрх эдэлж байгаагаас биш өөр давуу эрх эдлэхгүй. Прокурор шүүх хуралдаанд нэг тал болон оролцож байгаагийн хувьд бусад оролцогчдын адил эрх эдэлж, давж заалдах ёстой. Ийм учраас анхан шатны шүүх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5