Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

415 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.03.27 № 03 Улаанбаатар хот Монгол Улсын ЭБШ хуулийн 362 дугаар зүйл; Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбаа даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, С.Жанцан / илтгэгч/, Ж.Бямбажав, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Г.Ганзориг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун нар оролцов. Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Г.Ганзориг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Дээд шүүхийн магадлалд эсэргүүцэл бичих тухай Монгол Улсын ЭБШ хуулийн 362 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4, ИХШХШ тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн “…тэгш байдлыг … хангах нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, 19 дүгээр зүйлийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц баталгааг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5