Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

410 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл саналтай байна” гэв. Иргэн Л.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би Цэцэд хандаж гаргасан өргөдлөө дэмжиж байна. Энэ хууль бол тэтгэвэр тогтоолгогсдыг дэмжих бус тэднийг ялгаварлах буюу тэтгэвэр тогтоолгогсод хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тэтгэврийг цалин орлоготой гэдгээр хасч, хорогдуулах бодлого баримталжээ. Ахмадуудын талаар эвслийн Засгийн газраас баримталж буй бодлого, Ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үгтэй энэхүү хууль зөрчилдөж, тэтгэвэр тогтоолгогсдыг хөдөлмөрлүүлэхгүй гэдэг бодлого байгааг харгалзан үзэхийг хүсье” гэв. Иргэн Д.Дэмбэрэл Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би Цэцэд гаргасан өргөдлөө дэмжинэ. Бидний гаргасан өргөдлийн агуулга бол тэтгэвэр тогтоолгосон иргэддээ шахалт үзүүлэх бодлого байгааг анхаарахыг хүснэ. Одоо 43 мянган тэтгэвэр авагчид хөдөлмөрлөж байна. Эдгээр хүмүүсийг хөдөлмөрлөж байна гэдгээр зүй ёсоор авах тэтгэврийг хорогдуулдаг нь буруу байна” гэв. Иргэн Д.Цогт-Очир Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би өргөдлөө дэмжинэ. Энэ хууль нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн амьдралын нөхцөлийг доройтуулсан, мөн тэтгэвэр авагчдыг дотор нь ялгаварласан учир Үндсэн хууль зөрчсөн хууль болжээ” гэв. ХЯНАВАЛ: 1.Иргэдийн тэтгэвэр авах эрх нь хуульд заасан болзол, журмыг хангасны үндсэн дээр үүсэх Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрх мөн тул тэтгэвэр тогтоолгосноос хойшхи хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэдэг үндэслэлээр тогтоогдсон тэтгэврийг зогсоох, багасгаж хорогдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 1997 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан 02 тоот дүгнэлтийг УИХ хүлээн авч 1997 оны 5 дугаар сарын 2-нд 28 дугаар тогтоол гаргасан, улмаар тэтгэврийн эрх нь хэрэгжиж байгаа төрийн албан хаагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тэтгэврийг зогсоох тухай 1997 оны хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор өнөө үед насны тэтгэврээ тогтоолгоод төрийн алба хашиж байгаа эсхүл иргэний эрх зүйн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5