411 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэрээгээр ажиллагсад насны тэтгэврээ бүрэн авч байна. Улсын Их Хурлаас 1997 оны 12 дугаар сарын 19-нд баталсан хууль нь насны тэтгэвэр тогтоолгогсдыг ажил, албан тушаал, амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсөөр нь ялгаатай авч үзэж тэтгэврийг өөр өөр байдлаар олгох үндэслэлийг бүрдүүлжээ. 3.Насны тэтгэвэр тогтоолгоод хөдөлмөрийн гэрээ болон бусад хэлбэрээр хөдөлмөр эрхлэх нь тэдний амьжиргааны түвшин, эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн чадвар, улс, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл, зорилго зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд буй заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар бичсэн иргэн Л.Баасанхүү, Д.Цогт-Очир, Д.Дэмбэрэл нарын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31, 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй: 1/5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: “5. Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэврийг дор дурдсан хувиар олгож тооцно. 1.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс бага бол 100 хувиар; 2.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс их
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5