Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

409 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэл бодлоор нь үл ялгаварлах” гэсэн заалт; 5/ мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д буй “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөнтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалт; 6/ Үндсэн хуулийн хавсралтын хуулийн 7 дугаар зүйлийн 3-т буй “хүний эрхийг дордуулсан заалт бүхий хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт; 7/ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2, 3, 6, 7, 8, 22, 23 дугаар зүйлийн 3 дахь заалт болон 25 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчжээ. Иймд настан иргэдэд хэт дарамт үзүүлсэн энэхүү хуулийг хянан үзэж, зохих шийдвэр гаргахыг хүсье” гэжээ. Гурав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргагчдыг хүндэтгэж байна. Эдгээр хүмүүс насны тэтгэврийг багасгасан гэдэг асуудлаар гомдол гаргаж, эрхээ хамгаалуулах зорилго өмнөө тавьжээ. Маргаж буй асуудалтай холбогдуулан санал гаргахад: 1.Одоо Монгол Улсад 242 мянган хүн тэтгэвэр авдаг бөгөөд эдгээрийн 43 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаа. Эдгээр тэтгэвэр авагчдад олгох тэтгэврийн сангийн 71 хувь нь нийгмийн даатгалын сангаас 29 хувь нь улсын төсвөөс бүрэлддэг. 2.Өнөө үед ажил эрхлээгүй хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх чадвартай хүмүүсийг ажил албанд ажиллуулах уу?, тэтгэвэр тогтоолгогсдыг ажиллуулах уу? гэдэг төрийн бодлого бий. Эдгээр асуудлыг төрийн бодлогоор зохицуулахын тулд Улсын Их Хурлаас 1997 оны 12 дугаар сарын 19-нд хууль гаргасан болно. Энэ хууль Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэв. Улсын Их Хурлын даргын 1998 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар захирамжаар томилогдсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Чүлтэмийн Отгонбаяраас: “Би өнөөдрийн хуралдаанд өргөдөл гаргагчдыг асуудалд буруу ханджээ гэж үзэхгүй. Энэ талаар гишүүн Ш.Батбаярын нэгэн адил

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5