408 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Хуульд заасан болзлыг нэгэнт хангаад тогтоолгож буй тэтгэврийг хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэрээр хасч байгаа нь буруу байна. Нөгөө талаар дөнгөж хүрэлцэж ядаж буй тэтгэвэр дээрээ арга буюу амьдралаа зогоохын тулд хөдөлмөр эрхэлж хэдэн төгрөг нэмэрлэх нь хувь хүний эрхийн асуудал мөн. Ямар ч хүнд /хичнээн ядарч хөгширсөн ч гэсэн/ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т буй “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй” гэсэн заалт хамаарагдах ёстой гэж үзэж байна. Тэтгэвэр тогтоолгосон хэн боловч ажиллах, хөдөлмөрийн хөлс авах эрхтэй тул энэхүү эрхээ хэрэгжүүлж, хөдөлмөрийн хөлс авсан нь нэгэнт тогтоогдсон болзлын дагуу олгох тэтгэвэр авахад нь саад болох үндэслэл болохгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийг хянан үзэхийг хүсье” гэжээ. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Дэнзэнгийн Дэмбэрэл, мөн дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Дамбын Цогт-Очир нараас Үндсэн хуулийн цэцэд жич жичдээ гаргасан өргөдлүүддээ: “Монгол Улсын Их Хурлын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар баталсан хуульд насны тэтгэвэр тогтоолгоод хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдад авч байгаа хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээг шууд харгалзан тэтгэврийг нь ялгаатайгаар олгох журам тогтоосон нь: 1/Монгол Улсын Үндсэн хуулийн “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэнэ” гэсэн заалтыг; 2/ мөн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т буй “төр нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгаа зохицуулна” гэсэн заалт; 3/ мөн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д буй “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэсэн заалт; 4/ мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т буй “хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, албан ажил, мэргэжил, хөрөнгө мөнгө,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5