407 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.02.24 Дугаар 02 Улаанбаатар хот Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Ж.Бямбажав, Ч.Энхбаатар, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Энэхүү дүгнэлтийг Төрийн ордны 251 тоот танхимд гаргав. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Л.Баасанхүү, Д.Дэмбэрэл, Д.Цогт-Очир, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр, Чүлтэмийн Отгонбаяр нар оролцов. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Лхамсүрэнгийн Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дугаар заалтыг зөрчсөн байна. Энэхүү хуулийг дагаж мөрдсөнөөр өндөр насны тэтгэврээ аваад хөдөлмөрлөж буй хүмүүсийн тэтгэврийг орлого олж байгаа гэсэн шалтгаанаар хасах болсон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д буй “өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5