406 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын 1 дэх хэсэг үндэслэлгүй болох нь тогтоогдов. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС: Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй. 1. Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн; 2. Банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч; 3. Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай. 2. Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 01 тоот дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай. 3. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ч.ЭНХБААТАР Ж.БЯМБАЖАВ Н.ЧИНБАТ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5