Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

405 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож, иргэн Н.Даш-Өлзий: “Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1-ийн заалт нь хувь эзэмшигч, хадгалагчийн эрхийг яах аргагүй зөрчсөн юм. Ухаан нь Ардын банкийг дампууруулсан асуудал дээр хадгаламж, дансандаа 700-аас доошгүй сая төгрөгтэй байж заргалдах эрхтэй болно гэсэн үг. Үүнийг хөрөнгө чинээгээр хязгаарлаж байна гэж үзэхээс өөр аргагүй” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Эрхэмбаяр: “Банкны тухай хуулиар босго тавьж байгаа нь банкны үйл ажиллагааг тогтвортой байлгахад чиглэгдсэн, банкны өвөрмөц байдалд тохирсон шийдвэр болсон гэж үзэж байна. Энэ босгыг хангасан хүмүүс тэр хэмжээгээр хариуцлага хүлээдэг тул шүүхэд хандах эрхийг эдлэх нь зүйтэй болов уу. Ийм босго тогтоохдоо өмчлөгчийн эрхийг хязгаарлаж болно гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн. Ер нь банкны хоёр шатлалын системд шилжих шилжилтийн үед зарим нэг хязгаарлалт байх нь зайлшгүй болов уу” гэжээ. ХЯНАВАЛ: Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулан хадгаламж эзэмшигчид, харилцагчдын шүүхэд гомдол гаргах эрхийг банкны дүрмийн сангийн эзэмшсэн хувь, нийт хадгаламжийн эзэмшсэн хувь, түүнчлэн банкны төлөх бусад төлбөрийн эзэмшсэн хувь хэмжээгээр хязгаарласан нь угтаа тэдгээрийг хөрөнгө чинээний байдлаар ялгаварлахад хүргэсний дээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчихөд хүргэжээ. Иймд Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн 1 дэх хэсгийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5