Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

404 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй. 1. Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн; 2. Банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч; 3. Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна. Банкны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна” гэсэн 01 тоот дүгнэлт гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороогоор тус тус хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хороо нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй, харин Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийн нэг дэх хэсгийг хүлээж авах боломжгүй гэсэн хоёр дүгнэлтийг Улсын Их Хурлын хуралдаанд оруулжээ. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж уг дүгнэлтийн “Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй. 1. Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн; 2. Банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч; 3. Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 37 дугаар тогтоол гаргажээ. Харин хоёр дахь хэсгийн “Банкны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна” гэснийг Улсын Их Хурал дээрхи тогтоолоор хүлээн зөвшөөрчээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 15 тоот тогтоолоор Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нарын гомдлоор үүссэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5