403 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1998.06.17 Дугаар 01 Улаанбаатар хот Банкны тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар /илтгэгч/, Ж.Бямбажав, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн өргөдөл гаргагч иргэн Н.Даш-Өлзий болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр нар оролцов. Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нарын гомдлоор үүссэн Банкны тухай хуулийн зарим зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Банкны тухай Монгол Улсын хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 1-ийн 4 дүгээр заалт, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 болон 2, 3 дугаар хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтыг, түүнчлэн Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалт бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 14 дэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа эсэхийг хянаж өгөхийг хүсчээ” гэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нарын гомдолтой маргааныг 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд “Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5