398 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цэцийн хуралдаан дээр нэхэмжлэгч Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар Банкны хуулийн 7-р бүлэг бүхэлдээ Үндсэн хуулийн зөрчилтэй. Учир нь банкны эрх хүлээн авна гэдэг нь хэрэг дээрээ Монголбанкны эрх хэмжээг Үндсэн хуулийн дээр гаргаж тавьсан, Үндсэн хуулийн хямралд хүргэж болзошгүй бүлэг болжээ. Банкийг татан буулгаж, өмчийг нь эрх хүлээн авагчид /өмчлөх эрхтэйгээр/ шилжүүлж буй ажиллагаа нь наанадаж нэг эрх мэдэлтэй, цаана нь Монголбанк өмчлөгчийн эрхийг өөрийн дураар эдлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү хууль бус ажиллагааг Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар өмгөөлөн хааж зөрчигдсөн эрхээ хамгаалан сэргээх хууль эрхийн үндэслэлгүй болгожээ. 7 дугаар бүлгийн бусад заалтуудыг Монголбанкны дураар аашлах боломжийг бүрдүүлсэн дээрх заалтуудаас салгаж үзэх боломжгүй юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн тэр бүлгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагатай. Энэ байдлыг Цэц анхааран үзэж дүгнэлтээ гаргана гэж найдаж байна” гэв. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр Монголбанк Банкны тухай хуулиар улсын санхүүгийн болон мөнгөний тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн амьдралыг найдвартай болгох онцгой үүрэг хүлээсэн байгууллага. Тэгээд ч хоёр шатлалтай банкны тогтолцооны үед Төв банкны хариуцлага өндөр байх ёстой юм. Тийм ч учраас Төв банкинд хуулиар хүлээх хариуцлагатай нь дүйцэх эрх олгохоос өөр аргагүй. Төв банк өөрөө Монгол Улсын Их Хурлын хяналтанд байдаг учраас Үндсэн хуулиас давсан эрх бүхий байгууллага гэж үзэхгүй байна” гэв. ХЯНАВАЛ: Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулан хадгаламж эзэмшигчид, харилцагчдын шүүхэд гомдол гаргах эрхийг хөрөнгө чинээний байдлыг харгалзан хувь тогтоох замаар хязгаарласан нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх болон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүргэжээ. Банкны тухай хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5