399 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй. 1/Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн; 2/Банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч; 3/Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна. 2.Банкны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу УИХ-ын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5