Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

397 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэв. Энэхүү тайлбартай уялдуулан Чингэлтэй дүүргийн 1997 оны 1137 дугаар бүхий шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 1997 оны 1128 тоот магадлалын үндэслэлийг судалж үзэхэд “Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн” гэдгийг …тэдгээрийг эзэмшигч нэг субъектэд хамруулан ойлгоно” гэсэн Улсын дээд шүүхийн 1997 оны 379 дүгээр тогтоолоор өгсөн албан ёсны тайлбарыг үндэслэн Н.Даш-Өлзий нарын нэхэмжлэлийг банкны дүрмийн сангийн 25 хувийг дангаараа эзэмшигч нэхэмжлэл гаргаагүй гэдгээр хэрэгсэхгүй болгожээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр Үндсэн хуулийн цэцэд 1998 оны 1 дүгээр сарын 27-нд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд “…эрх зүйн зөрчил гаргасан этгээдийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хурааж болно”, Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 3, 4, 6 дахь заалтад “хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах”, “өмчлөгч болох хуулийн этгээд татан буугдсан” бол өмчлөх эрх нь дуусгавар болно гэсэн заалтуудтай Банкны тухай хуулийн 37-40 дүгээр зүйлүүд Үндсэн хуулийн зөрчилтэй гэж гомдол гаргагчид үзсэн хэсгүүд нийцэж байна. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Иргэний хуулийн 22 дугаар зүйлд “хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж болно” гэсэн заалтуудтай Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтууд, мөн нийцэж байгаа тул хуулийн зөрчил байхгүй. Ер нь Монголбанк УИХ-аас баталсан төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангахын тулд тэдний үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Тийм ч учраас Төв банкны хуулийн дагуу “Банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банкинд онцгой дэглэм тогтоох, банкны эрх хүлээн авах эрхтэй бөгөөд өмчлөгчдийн хувьд банкны гишүүд банкны үйл ажиллагаанд өөрсдийн хяналтыг тавих ёстой юм”” гэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5