Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

396 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйн этгээд байна”, 16 дугаар зүйлийн 14-т байгаа “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах …эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хянан үзэж, хэлэлцэж өгнө үү” гэж гомдол гаргасаны дагуу Цэцийн гишүүн Ж.Бямбаа 1997 оны 11 дүгээр сарын 27-нд маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Энэхүү хуралдаанд бэлтгэж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулан тэдний тайлбарыг сонсох, иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нараас нэмэлт тодорхойлолт авах, Банкны /тухай/ болон Төв банкны тухай хуулийг хэлэлцэн өөрчлөлт оруулж баталсан УИХ-ын II дахь удаагийн сонгуулийн ээлжит бус чуулганы хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, хууль санаачлагчийн болон холбогдох хавсралт илтгэл дүгнэлт, УИХ-ын гишүүдийн санал шүүмжлэлийг судлах, түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд Монгол банкнаас гарган өгсөн Ардын банкийг татан буулгасан тухай хавтаст материалыг харьцуулан үзэв. Иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар Үндсэн хуулийн цэцэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа: “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь хүний өмчлөх эрхийг дээд түвшинд баталгаажуулж өгсөн заалт. Гэтэл Банкны тухай хуулийн 37-41 дүгээр зүйл нь бүхэлдээ Монголбанкинд хүний энэхүү эрхэнд өөрийн үзэмжээр халдах боломжийг олгож байна. Монголбанкны үйл ажиллагаа хуулинд нийцэж байгаа эсэхэд тавих хяналтыг үндсэнд нь үгүй болгож, банкны хувь нийлүүлэгч болох гишүүдийн өмчийг шууд хураан авахаар заасан байна. Өөрөөр хэлбэл банк татан буугдсан тохиолдолд түүний үлдэх эд хөрөнгө бусад зүйлсийг өмчлөгч нь Монголбанк болж байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалттай харшилж байна. Банкны тухай хуулиар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхийг зөвхөн тодорхой хувь эзэмшигчдэд олгосон нь бусад хувь нийлүүлэгч гишүүдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх хохироход хүргэж байна. Ингэснээрээ хүнийг хөрөнгө чинээний байдлаар ялгаварлан гадуурхаж үл болох тухай Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг давхар зөрчлөө. Ер нь Ардын банкийг татан буулгах үндэслэл байхгүй. Тийм учраас Монголбанкны Ерөнхийлөгчийн 1996 оны 359, 362 дугаар тушаалуудыг хүчингүй болгохоор шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүх Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийг үндэслэн бидний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5