Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

395 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1998.01.28 Дугаар 01 Улаанбаатар хот Банкны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, 14; 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Бямбажав, Ж.Бямбаа/илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулав. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Я.Эрхэмбаяр нар оролцов. Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Цэрэнжээ, Н.Даш-Өлзий нар “Банкны тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 1-ийн 4 дүгээр заалт, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 болон 2, 3 дугаар хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-ын “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэснийг болон Банкны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалт бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ын “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5