391 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4-ийн 2-т буй “…түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал төрийн нийтийн зориулалттай өмчид хамаарна” гэсэн заалт; Мөн зүйлийн 4-т буй “төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1-д буй “төрийн өмчийн эд хөрөнгийг …хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно”; мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т буй “төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамаарснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр …шилжүүлж болно” гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн болно. Хууль тогтоомжийн эдгээр заалтуудыг үндэслэл болгон Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигаар Эрдэнэзуу музейг “орон барилга” бусад холбогдох сан хөмрөгийнх нь хамт шашны нийтийн өмчид шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгосон учир Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Харин Засгийн газар энэ чиглэлийг хүлээн аваад хууль зүйн дагуу хэрхэн шийдвэрлэх нь түүний бүрэн эрхийн асуудал билээ” гэжээ. Гурав.Гомдол гаргагч иргэн Ё.Найгал Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Эрдэнэзуу музей бол цогцолбороороо түүх соёлын дурсгалт зүйлд багтах төрийн нийтийн зориулалттай өмч болно. Энэхүү өмчийг захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал эдэлдэг. Гэтэл энэ эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч эдэлсэн тул түүнийг Үндсэн хуулийг зөрчиж эрхээ хэрэгжүүлсэн гэж гомдол гаргасан. Үүнээ дэмжих болно” гэв. Дөрөв.Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэлээс: “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын хуульд зааж олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргасан. Энэхүү зарлиг гаргах үед Засгийн газар хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн учир Ерөнхий сайд чиглэл өгсөн зарлигт гарын үсэг зурсан байна” гэв. ХЯНАВАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 оны 4 дүгээр сарын 30-нд зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай 71 дүгээр зарлиг гарган Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу музейг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5