392 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шашны байгууллагын нийтийн өмчлөлд шилжүүлсэн нь: 1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд шууд хамаарагдаагүй, өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын эрх мэдлийн төрийн нийтийн өмчийн асуудлыг шийдвэрлэсэн; 2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх агуулгаас хальж зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах, төрийн нийтийн өмчийг захиран зарцуулах утгаар гарсан; 3.Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газар албан ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 71 дүгээр зарлиг гарснаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 5 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т буй “ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна” гэсэн заалтыг төрийн өмчийн эд зүйлсийг захиран зарцуулах үйл ажиллагаатай холбон үзэх үндэслэлгүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дүгээр зарлиг Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн; 2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуульд заасан хугацаанд ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАЖАВ ГИШҮҮД Л.БААСАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5