Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

390 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 3-т төрийн өмчид байгаа түүх соёлын дурсгалт зүйлийг язгуур зориулалтаар ашиглахыг хоригложээ. Энэхүү заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг зөрчсөн байна. Эдгээр байдлуудыг хянан үзэхийг хүсье. Монгол Улсад Ерөнхийлөгчөөсөө эхлээд бид бүхэн Үндсэн хуулиа хүндэтгэх ёстой” гэжээ. Хоёр.Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Моломын Алтангэрэл бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхийлөгч 1997 онд 71 дүгээр зарлиг гарган Хархорин дахь Эрдэнэзуу музейг шашны нийтийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг чиглэл болгон шийдвэрлэсэн нь: 1.Эрдэнэзуу хийдийн тэргүүн хамба Намхайжамц нарын хүмүүс гарын үсэг зурсан хүсэлт, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батмөнх, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Батчулуун, Гандантэгчилэн хийдийн хамба лам Чойжамц, Монгол сүсэгтний холбоо, Монголын шашинтны ардчилсан нам зэрэг төрийн ба төрийн бус байгууллага, албан тушаалтны хүсэлт, санал хүсэлт; 2.Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т буй “Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэсэн заалт, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн “ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна” гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн 3-т “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэсэн заалт, Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т буй “…Эртний хэрэм, цайз …сүм дуган, хийд … байшин барилга зэрэг уран барилгын дурсгалыг … түүх соёлын дурсгалт зүйлд хамааруулах” тухай заалт; Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т буй сүм хийд, шашин номын ажиллагаа эрхлэн явуулахад нь шаардлагатай музей, номын сан дахь түүх соёлын дурсгалт зүйлийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасны дагуу хэрэглэх асуудлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн заалт;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5