Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

389 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1997.07.05 Дугаар 06 Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 71 дүгээр зарлиг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1997 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 13.00 цагт Төрийн ордны 251 тоот өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбажав даргалж, гишүүн Л.Баасан /илтгэгч/, С.Жанцан, Ж.Бямбаа, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ё.Найгал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл нар оролцов. Нэг.Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Эрдэнэзуу музейн захирал Ёндонгийн Найгал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дүгээр зарлиг Монгол улсын Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэтрүүлэн гарчээ. Төрийн өмчийн тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн зориулалттай өмчид Хар хорин суманд буй Эрдэнэзуу музей багтдаг ба энэхүү өмчийг ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал эдэлдэг байна. Гэтэл Эрдэнэзуу музейг шашны байгууллагын өмчид шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган шийдвэрлэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5