384 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзсэн юм. …Үндсэн хуулиар олгогдсон “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн чадвар алдах, хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж боддог. Гэтэл энэ эрх маань яагаад эрхэлж чадаж байгаа ажил, хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болгож байгаа юм бэ? …Амьдрал дээр тэтгэврээ аваад ажил хийгээд байгаа хүн олон байгаа юм. Энэ хоёр эрхийг зөрчилдүүлэн хууль гаргаснаас намайг ажлаас халахад хүргэлээ” гэжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ша.Батбаяр тайлбар гаргахдаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтууд иргэдийн ерөнхий эрхийг хуульчилж заасан агуулгатай. Тиймээс энэ заалтыг Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн заалтуудтай шууд тулган харьцуулж болохгүй юм. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах тухай хуулийн заалтын үндсэн зарчим нь тэтгэвэр авах болзол хангасан иргэн хүсэлтээ гаргах нь үндсэн ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх боломжгүй боллоо гэдгээ илэрхийлж, цалингийнхаа оронд тэтгэврээ авъя гэсэн утгыг агуулсан юм. Энэ нь тухайн иргэний ажил хөдөлмөр эрхлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг огт хязгаарлаагүй. Өөрөө хүсэлт тавьж, ажлаас гарсан, өөр ямар ч ажил, мэргэжил эрхлэх эрх нь нээлттэй байгаа. Гагцхүү уг ажил мэргэжилдээ тэнцэх эсэх, тухайн байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь Үндсэн хууль болон өөр хуулиар тулгаж болохгүй асуудал юм” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батбаяр Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-ийг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-ийг өөрчилж, хүчингүй болгоогүй нь үнэн” гэв. ХЯНАВАЛ: 1.1991 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөгдсөн Монгол Улсын Тэтгэврийн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт хүчингүй болсон боловч уг заалт Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т хүчинтэй хэвээр байна. 2.Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5