Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

383 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1997.06.25 Дугаар 05 Улаанбаатар хот Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Ж.Бямбажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Энэхүү дүгнэлтийг Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Хуралдаанд өргөдөл гаргагч Г.Пүрэвжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гишүүн Шаравжамцын Батбаяр, Тамгын газрын хуулийн зөвлөх Б.Өнөбаатар нар оролцов. Иргэн Г.Пүрэвжав Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөлдөө: “Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дугаар заалтыг зөрчиж байна. Үүнээс болж аж ахуйн нэгж байгууллага нь тэтгэвэртэй буюу тахир дутуу хүнийг зохих тэнцэх ажил байсан ч ажилд авдаггүй, ажилд авсан нэг нь дуртай цагтаа Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалтаар ажлаас халдаг боллоо. …Иймд Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2, 4 дүгээр заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дугаар заалттай нийцэж байгаа эсэхийг …нягтлан шалгаж, хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Г.Пүрэвжав нь Үндсэн хуулийн цэцэд бичгээр өгсөн тайлбартаа:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5