Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

385 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 дахь хэсгийн 2, 4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон гаргах ДҮГНЭЛТ нь: 1.Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчөөгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Л.БААСАН ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Ж.БЯМБАЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5