Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

382 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: 1.Импортын барааны гаалийн татварын тухай Улсын Их хурлын 1997 оны 24 дүгээр тогтоолын төслийг Улсын Их Хурлын хуралдаанаар хэлэлцсэн анхны хэлэлцүүлэг Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6, 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот дүгнэлтийн нэг дэх заалт үндэслэлтэй байх тул Улсын Их Хурлын 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 76 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 2.Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн хоёр дахь заалтыг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн байх тул энэ талаархи маргааныг Үндсэн хуулийн цэц дахин хянан хэлэлцэж тогтоол гаргах үндэслэлгүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 76 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгосугай. 2.Цэцийн энэхүү тогтоол нь гармагц хүчинтэй болохыг дурдсугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ч.ЭНХБААТАР Ж.БЯМБАЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5