Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

381 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өдрийн 04 тоот дүгнэлтийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн 76 дугаар тогтоол гаргажээ. 5. Иргэн С.Зориг Үндсэн хуулийн цэцийн бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Би өмнөх өргөдөл, тайлбараа дэмжиж байгаа тул дахин бичгээр тайлбар гаргах шаардлагагүй гэж үзлээ. Нэгэн зүйл нэмж тайлбарлахад Улсын Их Хурал хууль хэлэлцэж байхдаа эхний хэлэлцүүлгээрээ хууль зөрчсөн. Энэ зөрчлөө хэзээ яаж арилгах вэ? гэдгийг анхаармаар байна. Хууль батлах процесс зөрчигдөхөд хууль хүчинтэй байж болох уу, үгүй юу? гэдгийг иж бүрнээр авч үзэх шаардлагатай байна” гэв. 6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайханбилэг, Б.Энэбиш нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон болон албан бичгээр ирүүлсэн тайлбартаа: Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 тоот дүгнэлтийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үүнийг дараахь зүйлээр тайлбарлая. 1.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд тодорхойлон заасан асуудлаар дүгнэлт гаргах учиртай. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” асуудлаар дүгнэлт гаргадаг. Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хуульд нийцэж байхад дүгнэлтийнхээ нөгөө хэсэгт Улсын Их Хурлын хуралдааны санал хураалтын үйл ажиллагаа /процессын ажиллагаа/ нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь ойлгомж муутай байгаа юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц өөрийнхөө дүгнэлт гаргах зүйлд хамаарагдахгүй асуудлаар дүгнэлт гаргажээ гэж үзэж байна. 2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 11-ний оройн хуралдааны ирц хүчин төгөлдөр байсан бөгөөд санал өгсөн гишүүд өөрсдийн нотолгоогоо гаргаж өгсөн. Иймд Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 11-ний оройн 16 цаг 48 минутын хуралдааны санал хураалтын ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5