Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

380 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь энэ үед явуулсан санал хураалтад оролцсон гишүүдийн нэрсийн жагсаалтыг цахим тооцоолуураас авч үзэхэд АНУ-д томилолтоор явж байсан гишүүн Д.Дашпүрэв санал хураалтад оролцсоноор гарчээ. Үндсэн хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, шинээр хэлэлцүүлэг явуулан батлуулах, цаашдаа УИХ-ын хуралдааныг зөвхөн хуулийн хүрээнд явуулж байх нь хуулийг дээдлэх ажлыг төр өөрөөсөө эхэлж, нийт иргэддээ үлгэр дууриал болох юм” гэжээ. 2.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энэбиш, Ч.Сайханбилэг нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд /дунд суудлын/ оролцож тайлбарлахдаа: “Импортын барааны гаалийн татварын асуудлыг хэлэлцсэн УИХ-ын 1997 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 16 цаг 48 минутын хуралдаанд 53 гишүүн оролцож, хурал хуульд заасан ирцтэй байсны сацуу хоёрхон минутын дараа 53 гишүүн оролцож дээрх тогтоолыг баталжээ. Санал хураалтын компьютерийн системийн гарууд бүгд согогтой бөгөөд түүнд үндэслэн санал хураалтыг буруу явагджээ гэж үзэхэд хүндрэлтэй, энэ талаархи баримтыг гаргаж өгсөн болно. Гишүүд өөр гишүүний буюу хажуу талын гишүүнийхээ товчлуурыг дарах тохиолдол хааяа бий. Улсын Их хурал 51 гишүүний оролцоогүйгээр асуудал шийдвэрлэх ёсгүй. Ийм байдалд хүрвэл хуралдааны дэг сахиулагч даргалагчид мэдэгдэж зохицуулах ёстой гэжээ. 3.Үндсэн хуулийн цэц иргэн С.Зоригийн гомдолтой маргааныг 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд: 1.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 48 минутын санал хураалтын ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6, 29 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлүүдийг тус тус зөрчжээ. 2.Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн 04 тоот дүгнэлтийг гаргажээ. 4. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн: 1.Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 6 дугаар сарын 21-ний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5