379 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1997.12.17 № 03 Улаанбаатар хот Импортын барааны гаалийн татварын тухай Монгол Улсын Их Хурлын 1997 оны 24 дүгээр тогтоол, түүний анхны хэлэлцүүлгийн санал хураалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн бүрэн бүрэлдэхүүнтэй /их суудлын/ хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав, Ч.Энхбаатар, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Зориг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайханбилэг, Б.Энэбиш нар оролцов. Хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны иргэн Санжаасүрэнгийн Зоригийн гомдлоор үүссэн Импортын барааны гаалийн татварын тухай Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол, түүний анхны хэлэлцүүлгийн санал хураалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. 1.Иргэн С.Зориг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Импортын барааны гаалийн татварын тухай Монгол Улсын Их Хурлын 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 24 тоот тогтоолын нэг дэх хэлэлцүүлгийн санал хураалтыг 1997 оны 4 дүгээр сарын 11-ний 16 цаг 48 минутад явуулсан байдал нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Үндсэн хууль, бусад хуульд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5