373 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хоёрын бүртгэсэн ирц зөрж байгаа нь техникийн алдаанаас болсон нь тодорхой. Иймээс импортын бараанд ноогдуулах хураамжийг тэглэх УИХ-ын тогтоолыг эцэслэн батлах үед УИХ-ын чуулганы ирц байвал зохих хэмжээндээ хүрээгүй мэтээр өргөдөл өгсөн нь үнэнд огт нийцэхгүй болно” гэжээ. УИХ-ын гишүүн До.Ганболд 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр уг тогтоолын төслийн талаарх Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын байнгын хорооны дүгнэлтийг 16 цаг 11 минутын орчимд уншиж танилцуулжээ. УИХ-ын чуулганы 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны протоколоос үзвэл Импортын барааны гаалийн татвар тэг байх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад 27 гишүүн зөвшөөрч, 24 гишүүн татгалзаж, бүгд 51 гишүүн оролцон, 52.9 хувийн саналаар уг асуудал дэмжигджээ. Энэ тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэе гэсэн томъёоллоор санал хураахад 34 гишүүн зөвшөөрч 19 гишүүн татгалзаж, 64.2 хувийн саналаар батлагдан 16 цаг 50 минутанд уг асуудлыг хэлэлцэж дуусчээ. Чуулганы энэ өдрийн хуралдааны протокол болон Тамгын газрын ажилтнуудын ирцийн бүртгэлээс харвал Д.Дашпүрэв нарын 18 гишүүн чөлөөтэй, Р.Одонбаатар нарын 5 гишүүн өвчтэй гэж бүртгэгджээ. 1997 оны 4 дүгээр сарын 11-ний 16 цаг 48, 16 цаг 50 минутад явагдсан 2 санал хураалтын жагсаалтыг цахим тооцоолуураас авч харахад Р.Одонбаатар, Д.Дашпүрэв нар санал хураалтанд оролцон зөвшөөрсөн санал өгсөн, М.Чимэдцэрэн, До.Ганболд, Ц.Төмөртогоо, Д.Батнасан нарын гишүүд санал хураалтанд оролцоогүй гэж гарсан байв. УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр тайлбарлахдаа: “Би арын эгнээний 3 дахь суудалд Дашпүрэв гишүүний суудал дээр суугаад Г.Ганхуяг гишүүнтэй ярьж сууж байгаад санал хураалт явуулах үед Дашпүрэв гишүүний товчлуурыг дарсан, өөрийнхийгөө дараагүй. Энэ санал хураалт нэрээр хураасан санал хураалт биш байсан” гэв. УИХ-ын гишүүн До.Ганболд Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр тайлбарлахдаа: “Би татварын хуулийн ажлын хэсгийн ахлагч байсан учир хууль хэлэлцэж, санал хурааж байхад ороогүй байх нөхцөл байхгүй. Би энэ санал хураалтад оролцож байсан. Ирц хүрэхгүй бол Рэнчин хурал
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5