Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

374 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл даргалагчид мэдэгдэх ёстой” гэв. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайханбилэг Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр тайлбарлахдаа: 1. Тэр өдрийн хуралдаан хуульд заасан ирцтэй явагдсан. Өвчтэй, чөлөөтэй 23 гишүүн байж, 53 гишүүн оролцсон. 2. До.Ганболд нарын 4 гишүүн хуралд байж санал хураалтад оролцон саналаа өгснөө нотолцгоож байна. 3. Хоёрхон минутын дараа явагдсан санал хураалтанд 53 гишүүн оролцсон. 4. Санал хураалт явуулдаг компьютерийн системийн согогтойг нотолсон нотлох баримтыг Цэцийн хуралдаанд өгсөн. 5. 76 компьютерийн гар бүгд масстай учир скочоор боосон байдаг бөгөөд хажуугаар нь чангахан гишгээд өнгөрөхөд л зарим гар нь ажиллаж эхэлдэг тухай техникийн ажилчид баталж байгаа. 6. Хажуу талынхаа гишүүдийн кнопыг дарах явдал хааяа байдаг. 7. 51 гишүүн хүрээгүй тохиолдолд дэг сахиулагч хуралдаан даргалагчид заавал мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тухай үед ингээгүй нь ирц бүрэн байсныг нотолж байна” гэв. УИХ-ын гишүүн, иргэн С.Зориг Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр тайлбарлахдаа: “Цахим тооцоолуур үнэн ажилладаг гэж үзэж байсан учраас одоо болтол компьютерийн системийг солиогүй гэж үзэж байгаа юм. Энэ гурван гишүүний хувьд техникийн буруу биш, хариуцлагын асуудал гэж үзэж байна. Хуралдааны ирц бүрэн эсэхийг Их Хурал даргалагч бүрэн хянаж байх ёстой. Тухайн өдрийн 15 цаг 30 минутанд дээрх 4 гишүүн байсныг Ринчингийн бүртгэл нотолж байгаа бол 16 цаг 48 минутад дээрх 4 гишүүн байхгүй байсныг компьютерээс авсан жагсаалт нотолж байна. Энэ гишүүд байсан гэж би итгэж чадахгүй. Их Хурлын бүх санал хураалт шийдвэрлэх санал хураалт байна. Компьютер алддаг гэж үзвэл Их Хурлын баталсан бүх хууль хүчингүй буюу Үндсэн хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэстэй” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Импортын барааны албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 48 минутад хэлэлцүүлэх үед гадаад улсад томилолтоор ажилласан, өвчтэй байсан гишүүдийг хуралд оролцож санал өгснөөр тооцон бүрэн бус бүрэлдэхүүнтэйгээр санал хураалгасан, мөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5