Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

372 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Учир нь 1997 оны 4 дүгээр сарын 11-ний 16 цаг 48 минутад явуулсан санал хураалтад оролцсон гишүүдийн нэрсийн жагсаалтыг цахим тооцоолуураас авч үзэхэд АНУ-д томилолтоор явж байсан гишүүн Д.Дашпүрэв санал хураалтад оролцсоноор гарчээ. Үндсэн хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, шинээр хэлэлцүүлэг явуулан батлуулах, цаашдаа УИХ-ын хуралдааныг зөвхөн хуулийн хүрээнд явуулж байх нь хуулийг дээдлэх ажлыг төр өөрөөсөө эхэлж, нийт иргэддээ үлгэр дууриал болох юм” гэжээ. УИХ-ын гишүүн Д.Дашпүрэв, Р.Одонбаатар нар Үндсэн хуулийн цэцэд бичгээр тодорхойлолт ирүүлж, 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй болохоо батлан илэрхийлэв. УИХ-ын гишүүн До.Ганболд, М.Чимэдцэрэн, Д.Батнасан, Ц.Төмөртогоо нар 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойшхи хуралдаанд биечлэн оролцож, импортын барааны гаалийн татварыг тэг байлгах нь зүйтэй гэсэн томъёоллоор хураасан санал хураалтад оролцсон болохоо илэрхийлэв. Тэдний зарим нь /До.Ганболд, М.Чимэдцэрэн, Д.Батнасан/ Үндсэн хуулийн цэцэд хандан энэ талаар бичгээр тодорхойлолт ирүүлжээ. Үүнд: УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тодорхойлолтондоо: “Миний бие тухайн хуралдаанд оролцож байсны хувьд хуралдаан 51 хүний ирцтэй байсныг тоолсон билээ. Эзгүй байсан гишүүний товчлуур дарагдсан тухайд бол Д.Дашпүрэв гишүүний товчлуурыг миний бие санамсаргүйгээр дарсан бөгөөд ингэхдээ өөрийн товчлуурыг дараагүй болно. Иймээс тус чуулганы хуралдааныг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа бөгөөд шаардлагатай бол энэ тухай гэрчлэхэд бэлэн байгаагаа мэдэгдье” гэжээ. УИХ-ын гишүүн До.Ганболд Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тодорхойлолтондоо: “…УИХ-ын чуулганы энэ оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанд миний бие оролцсон нь үнэн бөгөөд харин цахим тооцоолуурын ирц дээр хуралдаанд оролцоогүйгээр тэмдэглэсэн байна. Өнгөрсөн хугацаанд Татварын багц хуулийн төслийн Төсөв, санхүү эдийн засгийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан бөгөөд албан үүргийнхээ дагуу уг асуудлыг хэлэлцэж байх үед хуралдаанд оролцохгүй байх эрх надад байхгүйг болгооно биз ээ. Цахим тоолуур, Тамгын газрын ажилтан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5