Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

371 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1997.06.21 № 04 Улаанбаатар хот Импортын барааны гаалийн татварын тухай Монгол Улсын Их Хурлын 1997 оны 24 тоот тогтоолын 1 дэх хэлэлцүүлгийн санал хураалтыг явуулсан байдал нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/, Ж.Бямбажав нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн С.Зориг, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын Тамгын газрын орлогч дарга Б.Энэбиш, гэрчээр УИХ-ын гишүүн До.Ганболд, М.Чимэдцэрэн нар оролцов. Иргэн С.Зориг 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан өргөдөлдөө: “Импортын барааны гаалийн татварын тухай 1997 оны 04 дүгээр сарын 18-ны Монгол Улсын Их Хурлын 24 тоот тогтоолын нэг дэх хэлэлцүүлгийн санал хураалтыг 1997 оны 4 дүгээр сарын 11-ний 16 цаг 48 минутад явуулсан байдал нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийднэ” гэсэн заалтыг зөрчиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5