Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

370 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 1992 оны 2 дугаар сарын 12-ноос 1993 оны 6 дугаар сарын 18 хүртэл хэрэгжүүлж байсан БНМАУ-ын Ерөнхийлөгчид хамаарахгүй гэдэг үндэслэлийг иш үндэс болгож, Сонгуулийн Ерөнхий хороо шийдвэрлэн гаргасан юм. Энэ шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй” гэжээ. ХЯНАВАЛ: 1.БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1990 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасан БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгч нь хэрэгжүүлэх бүрэн эрх болон сонгогдох зарчмынхаа хувьд хоорондоо эрс ялгаатай байна. 2.Нэр дэвшигч Пунсалмаагийн Очирбат нь нийт ард түмнээс Ерөнхийлөгчөөр сонгогдохоор хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. 3.Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигч Пунсалмаагийн Очирбатыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэнийг бүртгэж авсан 1997 оны 3 дугаар сарын 27-ны 03 тоот тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий хорооны 1997 оны 3 дугаар сарын 27-ны 03 тоот тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу мэдэгдэхийг УИХ-д уламжилъя. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5