Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

369 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэр дэвшигч Пунсалмаагийн Очирбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа, С.Баярцогт, Б.Энэбиш нар “Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны 2 дугаар сарын 13-наас дагаж мөрдөгдсөн учир шинэ Үндсэн хуулиар зохицуулсан харилцааг мөн 13-наас эхлэн тоолно. …БНМАУ-ын Үндсэн хуулийн шилжилтийн тухай хуулиар бататган бүрдүүлсэн … төрийн дээд байгууллагуудыг тус тусын шинэ сонгууль хүртэл ажиллуулахаар хүлээн зөвшөөрсөн юм. …өмнөх төрд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин сонгогдож болохгүй … гэж байхгүй” гэжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Очирбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Б.Дэлгэрмаа нар Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: “БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр сонгогдох, эрх хэмжээний хувьд ялгаатай. Ерөнхийлөгчийн тухай хуулийн тодорхойлолтоос харагдаж байна. Тухайлбал БНМАУ-ын Ерөнхийлөгчийг АИХ-аас сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогдсон. Одоогийн Ерөнхийлөгч бол шинэ Үндсэн хуулийн дагуу анх удаа сонгогдсон гэж үзэж байна. Иймд П.Очирбат хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа юм. Ерөнхийлөгчийн ярьж хэлж байсныг хуулийн заалттай хутгаж болохгүй. Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн заалт эргэж үйлчлэх хүчингүй юм” гэжээ. Нэхэмжлэгч иргэн Дашням, Доржгочоо нар Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа “1990, 1993 онд сонгогдсон Ерөнхийлөгч эрх мэдлийн хувьд зарчмын ялгаагүй. П.Очирбат хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон, тухайлбал хоёр удаа тангараг өргөсөн, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг 1993 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн. Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн нэг удаа улиран сонгогдож болно” гэж хоёрдмол утгагүй заасан. Иймд П.Очирбатыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуулийн цэц шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв. Сонгуулийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор, Н.Батболд нар Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: “Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн заалт нь АИХ-аас сонгогдсон БНМАУ-ын Ерөнхийлөгч болон Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5