Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

368 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэн О.Дашням өргөдөлдөө: “Одоогийн Ерөнхийлөгч П.Очирбатын нэрийг дахин нэр дэвшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна” гэжээ. Иргэн Ч.Доржгочоо бичгээр ирүүлсэн тайлбартаа: “П.Очирбат бол 1990 онд …Ерөнхийлөгчөөр сонгогдож, … тангараг өргөж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эдэлсэн билээ. …хуулиудад бүх ард түмнээр сонгогдсноос бүрэн эрх нь эхлэх тухай ямар ч заалт байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т …Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаагаар сонгоно. …7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэж зааснаас үзэхэд …Ерөнхийлөгч нийтдээ 8 жил дараалан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн агуулга байна. …Одоо 03 дугаар тогтоолоор сонгогдвол 11 жил Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болж байна” гэжээ. Иргэн О.Дашням тайлбартаа: “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль”-ийн … 13 дугаар зүйлийн 4-т “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн заалт байгаа нь одоо дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь заалттай ижил байна. …П.Очирбат 1990.03.21-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар, 1990.09.03, 1993.06.17-нд Ерөнхийлөгчөөр тус тус сонгогджээ. П.Очирбат 1993 онд улиран сонгогдож байна гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Тухайлбал 1993 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улиран сонгогдвол … гэжээ. Ер нь Үндсэн хуульд /шинэ, хуучин хууль/ Ерөнхийлөгчийг сонгох журмын ялгааг харгалзан үзэж, 3 дахь удаагаа сонгож болно гэсэн ямар нэг хоёрдмол санаа үгүй байна” гэжээ. Сонгуулийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор, Н.Батболд нар тайлбар гаргахдаа: “П.Очирбат нь 1990 онд БНМАУ-ын АИХ-аас, 1993 онд шинэ Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлд заасан зарчим, журмаар … сонгогдож … БНМАУ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгч болсон билээ. Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан …заалт нь АИХ-аас сонгогдсон БНМАУ-ын …Ерөнхийлөгчид хамаарахгүй гэсэн дүгнэлтийг иш үндэс болгон Сонгуулийн Ерөнхий хороо шийдвэрээ гаргасан болно” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5