Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

367 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1997.04.23 № 03 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий Хорооны 1997 оны 03 тоот тогтоол Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Энэхүү дүгнэлтийг Төрийн ордны 251 тоот өрөөнд гаргав. Цэцийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн Б.Долгор, Н.Батболд, өргөдөл гаргагч Ч.Доржгочоо, О.Дашням, гуравдагч этгээд П.Очирбатын төлөөлөгч Б.Дэлгэрмаа, С.Баярцогт, Б.Энэбиш нар оролцов. Монгол Улсын иргэн Ч.Доржгочоо Цэцэд хандан гаргасан өргөдөлдөө: “П.Очирбат нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 1990-1993 онуудад сонгогдож … бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч болох нь тодорхой байхад …Сонгуулийн Ерөнхий хороо 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 03 тоот тогтоол гаргаж, Пунсалмаагийн Очирбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дугаар заалтыг зөрчсөн байна” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5