362 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдгээр эрхүүд тус тусдаа хэрэгжинэ гэсэн зохицуулалт үйлчилж болохооргүй байна. Тэтгэвэр бүхий иргэд төрийн алба хаших, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үед хуульд заасан болзлоор зайлшгүй хэрэгжих тэтгэврийг зогсоох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн тэтгэвэр авах болон хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан шинжтэй байна. 3.Монгол Улсын Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дотор хөдөлмөрийн харилцааны субъект байж чадах хөдөлмөрлөх чадвар бүхий иргэд цөөнгүй байгаагаас гадна тэтгэвэр бүхий ихэнх хүмүүсийн амьжиргааны түвшин, тэтгэврийн хэмжээ нь тэтгэврээ авахын сацуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, төрийн алба хаших, хувиараа аж ахуй эрхлэх зэргээр зайлшгүй хөдөлмөрлөхийг аяндаа шаардах болжээ. Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны хуулийн 1 дүгээр зүйлд буй “тэтгэврийн эрх нь хэрэгжиж байгаа төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тэтгэврийг зогсоосугай” гэсэн заалт, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн Даатгуулагчийн тэтгэвэр авах эрх хэрэгжих гэсэн 4 дүгээр зүйлд буй “Тэтгэвэр авах эрх үүсэх үед болон үүссэнээс хойш төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрх нь хэрэгжинэ” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5-д буй “иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, өндөр наслах… хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Энэ талаар иргэн Ж.Бямбадорж, Д.Төмөртогоо нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5