Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

361 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулангаас: “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ямар цаг үед хэлэлцсэн гэдэг талаар тайлбарлая. Үүнийг манай улсад тэтгэврийн хууль тогтоомж хөгжиж ирсэн түүх, бусад орны тогтолцоотой холбон үзэх нь чухал. Манай улсад тэтгэвэр, тэтгэмжийн санг улс хариуцдаг системийг өөрчилж, ажил олгогч, ажилтан өөрсдөө сан байгуулдаг шинэ системийг буй болгох зорилгоор нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, Герман улсад үүсч буй болсон эв нэгдлийн /солидарность/ тогтолцоог тус улсад нэвтрүүлэх зорилгыг нийгмийн даатгалын багц хуульд тусгах зорилт тавьсан. Өнөөдөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс төрийн алба хаших, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах нь тэд хөдөлмөрөө шинээр үнэлж, хөдөлмөрийн чадвартай гэдгээ нотолж байх тул тэдний тэтгэврийг зогсоохоос өөр аргагүй. Учир нь тэтгэврийг Үндсэн хуульд зааснаар иргэд хөдөлмөрийн чадваргүй байгаа тохиолдолд олгодог” гэв. 6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяраас: “Нийгмийн даатгалын багц хууль бол нийгмийн даатгалын тогтолцоог шинэ систем, журамд шилжүүлэхэд чиглэсэн. Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш төрийн алба хаших, хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрлөх эрх нээлттэй байгаа. Ийм нөхцөлд тогтоогдсон тэтгэврийг зогсоохоос өөр арга байхгүй. Иргэн Д.Төмөртогоогийн өргөдлийн шаардлага бол Ж.Бямбадоржийн гомдолтой утга санаа нэг тул түүнд өгөх хариулт Ж.Бямбадоржид өгсөн хариулттай адилхан болно. Нөгөө талаар иргэн Д.Төмөртогоо зарим асуудлыг эндүүрч ойлгосон бололтой гэдгийг тодотгох нь чухал байна” гэв. ХЯНАВАЛ: 1.Иргэдийн тэтгэвэр авах эрх нь хуульд заасан болзол, журмыг хангасны үндсэн дээр үүсдэг Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх тул энэ эрхийн харилцааг нэгэнт үүссэний хойно хөдөлмөр эрхэлсэн гэх үндэслэлээр зогсоож болох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Насны тэтгэвэр тогтоолгосноор иргэдийг хөдөлмөрлөх чадваргүй гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ иргэдийн тэтгэвэр авах болон ажил, албаа чөлөөтэйгөөр сонгох зэрэг Үндсэн хуульд заасан иргэдийн эрхүүдийн нэг нь хэрэгжсэнээр нөгөөг нь зогсоох, эсвэл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5